Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

ИРЦ: УИХ-ын хаврын чуулганд хамгийн их чөлөө авсан нь Ерөнхий сайд байгаа бол наймхан гишүүн бүрэн оролцжээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn /2020.06.30/

УИХ-ын хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-наас долдугаар сарын 8-ны өдрүүдэд хуралдаж өндөрлсөн. 

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуралдах хугацааг сунгасан учир УИХ-ын хаврын чуулган анх удаа 75-аас дээш хоног хуралдсан юм. 

Энэ удаагийн чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүд ямар ирцтэй оролцсон талаарх мэдээллийг хуралдаан зохион байгуулах хэлтсээс гаргажээ. 

Хаврын ээлжит чуулган 34 удаа хуралдсаны 23-д нь буюу хамгийн олон удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоогүй байна. Тэрбээр 19 удаа чөлөө авчээ.

Харин чуулганы хуралдаанд бүрэн оролцсон/34 удаа/ найман гишүүн байна.

  1. Г.Амартүвшин
  2. Т.Аюурсайхан
  3. Ё.Баатарбилэг
  4. Б.Баярсайхан
  5. Д.Ганбат
  6. Б.Дэлгэрсайхан
  7. Б.Пүрэвдорж
  8. С.Чинзориг.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил/5/, Ж.Эрдэнэбат/6/ нар хуралдааныг хамгийн олон удаа тасалжээ. 

 
Хуралдаан зохион байгуулах хэлтэс
 
Хуралдаан зохион байгуулах хэлтэс