2021/09/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.62₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
11°
B30
УЛААНБААТАР
19°
|
20:00
S31
12°
21:00
S31
11°
22:00
S31
10°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30

Олон улсын химийн олимпиадаас монгол сурагчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг
Эх сурвалж: БШУЯ

Олон Улсын химийн олимпиад Япон улсын Хигашиосака хотноо долдугаар сарын 24-өөс наймдугаар сарын 2-нд амжилттай зохион байгуулагдлаа. 

Уг олимпиадад 79 орны 312 сурагч оролцсоноос Монгол Улсын баг хоёр мөнгө, нэг хүрэл, нэг тусгай байрын шагнал авсан байна.

Олон улсын хэмжээнд зохион байгуулдаг үндсэн зургаан олимпиад байдаг бөгөөд эдгээр нь

  • Математик
  • Мэдээлэл зүй
  • Хими
  • Биологи
  • Физик
  • Газар зүйн олимпиад юм.

Энэ жилийн тухайд манай сурагчид газар зүйгээс бусад таван олимпиадад оролцож нийт хоёр алт, зургаан мөнгө, долоон хүрэл медаль авч,  дөрвөн сурагч тусгай байрт шалгарлаа.

Нэг жилд дунджаар 3-5 медаль хүртдэг байсан бол энэ жил Монголын сурагчид 19 шагнал хүртэж онцгой амжилт үзүүлж байна.

Цар тахалтай холбоотойгоор Улсын олимпиадуудыг цуцалж, олон улсын олимпиадын буухиаг таслахгүй байх зорилгоор сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан сурагчдаа сонгон шалгаруулж, бэлтгэж, дасгалжуулж, шаардлагатай төсөв санхүүжилтийг шийдвэрлэж ажилласан байна.

 

Эх сурвалж: БШУЯ

x