Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Иргэд бензиний үнийг бууруулж, тэтгэвэр нэмэхийг шаардав

Т.Саран, iKon.mn
2021 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 2,050 төгрөг болж, долдугаар сард нийт 600 төгрөгөөр өсөөд буй. Тэгвэл өнөөдөр иргэд бензиний үнийг бууруулж, тэтгэвэр нэмэхийг шаардаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан шаардлага хүргүүллээ. 

Шаардлагад "2021 оны наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх газрууд нэгэн зэрэг шатахууны жижиглэнгийн үнийг литр тутамд нэг сарын хугацаанд хоёр удаа буюу нийт зургаан зуун төгрөгөөр нэмэгдүүлж, цар тахлын улмаас ажлын байраа алдаж, үйл ажиллагаа нь зогссон ААН, хувь хүмүүсийн хувьд дахин ачаа нэмж, энэ нь өргөн хэрэглээний барааны үнэд шууд нөлөөлж, иргэдийн худалдан авах чадвар муудаад байна.

Иргэд наад захын хэрэглээгээ хангаж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж шатахууны жижиглэнгийн литр тутамд нэмэгдсэн үнийг нэн яаралтай буулгаж зохицуулалт хийхийг Сүхбаатар дүүргийн 150 мянга гаруй иргэн, нийслэлийн 1.5 сая иргэний өмнөөс шаардаж байна. Бидний шаардлагад 48 цагийн дотор хариу өгч шийдвэрлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрүүдийг сонгоно" гэжээ. 

Шатахууны үнэ нэмэгдсэн нь иргэдэд маш хүндээр тусаж байна

Жагсаалд оролцож буй иргэдийн төлөөлөл "Шатахууны үнэ нэмэгдсэнээр өргөн хэрэглээний бараа, хот хоорондын зорчигч тээвэр зэргийн үнэ дагаад өсөж байна. Энэ байдал иргэдэд маш хүндээр тусаж байна. Засгийн газар бензиний үнийг бууруулж, инфляциа барих нь чухал.

Бензиний үнэ буусан ч үүнийг дагаад өссөн юм бүхний үнийг хамтад нь буулгах нь зөв. Тэтгэврийн хүмүүсийн мөнгө амьдралд хүрэхгүй байгаа учир маш их бухимдаж байна. Иргэдийн үүрэх ачаа хэрээс хэтэрлээ" гэдгийг хэлж байв. 

Тэд "Иргэд өвдөж, ядарч, туйлдаж байна. Засгийн газар бензиний үнийг барих ёстой. Төр засаг энэ хүнд үед иргэдээ бодох хэрэгтэй" хэмээх уриа барин жагсжээ.  

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг