Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амын 61 хувь нь коронавирусийн эсрэг вакцины хоёр тунд хамрагдлаа

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс коронавирусийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаар 12-оос дээш насны иргэдээ дархлаажуулж байгаа.

Өнөөдрийн байдлаар вакцины хоёр дахь тунг хийлгэсэн хүний тоо 1,983,005 болж, дархлаажуулалтад хамрагдсан хүний тоо 61 хувьд хүрлээ.

Харин нэгдүгээр тунд 67 хувь буюу 2,178,913 хүн хамрагдаад байна.

 

"Хүн амын 70 хувь буюу 2.2 сая хүн коронавируст халдварын эсрэг дархлаатай болж байж сүргийн дархлаа тогтлоо гэж үзнэ” гэж УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн доктор Т.Бэгзсүрэн өмнө нь хэлж байв.

Түүнчлэн "Коронавирусийн эсрэг аль ч вакциныг хийлгэсэн хүндрэл, нас баралтаас 90-ээс дээш хувиар хамгаална" гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа юм.

COVID-19 халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.