Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ш. Амарбаясгалан: Түрээслээд авч явах боломжтой зөөврийн power bank-ийн үйлчилгээг нэвтрүүллээ

ikon.mn
2021 оны 8 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг
“Ухаалаг гар утас, мобайл интернэт бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг болж, зөвхөн харилцаа холбооны бус, төлбөр тооцоо, нийгмийн харилцаа, соёл боловсролын хэрэгсэл болсон өнөө үед утасны цэнэг дуусах нь томоохон асуудал болсон билээ. Энэхүү асуудлыг шийдэх нэгэн цоо шинэ үйлчилгээ бий болсон нь түрээсийн power bank юм

Монголд анх удаа түрээслээд авч явах боломжтой powerbank-ны үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд буй “Дижитал Вэндин” компанийн гүйцэтгэх захирал Ш.Амарбаясгалантай ярилцлаа.

 

"Өөрт ойр байршлаас powerbank түрээслээд, хэрэглэж дуусаад зөвхөн түрээслэсэн газраа гэлгүй төхөөрөмж байгаа хаана ч очоод powerbank аа буцаах боломжтой"

-Компанийхаа тухай болон саяхан зах зээлд нэвтрүүлээд буй шинэхэн үйлчилгээнийхээ тухай ярианаас ярилцлагаа эхэлье.

“Дижитал Вэндин” ХХК нь байгуулагдаад удаагүй бөгөөд “Hi-pay” гар утасны аппликэйшнээр дамжуулан  өөрт ойр байршлаас power bank түрээслэн авч, хэрэглэж дууссаны дараа зөвхөн анх түрээслэсэн газартаа бус төхөөрөмж байгаа хаана ч буцаах боломжтой Hi-charge үйлчилгээг хэрэглэгчдэд хүргээд байна.

Түрээсийн power bank нь сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд, тэр дундаа ази, европын орнуудад ихээхэн дэлгэрээд буй бөгөөд Монголдоо анх удаа нэвтрүүлж буй нь цаг үеэ олсон, шинэлэг, хүртээмжтэй, хүмүүсийн сэтгэлд нийцсэн үйлчилгээ болж чадсан гэж дүгнэж байна.

-Түрээсийн powerbank гэхээр их сонирхолтой сонсогдож байна. Гэхдээ хүмүүс өөрсдөө powerbank худалдан авч хэрэглэдэг. Мөн машиндаа ч цэнэглэчихдэг. Тэгвэл танай бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрснээр ямар давуу тал үүсэх вэ?

Хүмүүс гар утсаа гэртээ, ажил дээрээ, эсвэл машиндаа цэнэглэчихнэ гэхээр хялбар сонсогдож байгаа биз. Гэхдээ амьдрал дээр тэр бүр ийм байдаггүй шүү дээ. Орчин үеийн амьдралын хэв маяг гар утастай салшгүй холбоотой болсон. Өмнөх орой нь гэртээ утсаа цэнэглэхээ мартах, өөрт цэнэглэгчгүй явахаас өгсүүлээд төрөл бүрийн шалтгаанаар олон нийтийн газар утасны цэнэг дуусч бидний сандаргадаг. Эсвэл орой үдэш найз нөхөдтэйгээ гадуур тухлан суухад цэнэг дууссанаас ажлаа хийж яваа бартендер, үйлчилгээний ажилтнуудаас утсаа цэнэглэхийг гуйн, хүний ажилд саад болдог энэ мэт бүх зүйлийг мартан, power bank-аа түрээслэн, санаа зовох зүйлгүй ажил төрлөө амжуулан явах боломжийг Hi-charge үйлчилгээ олгож байгаа юм.

Мөн түүнчлэн дэлхий даяар сүүлийн жилүүдэд ихээхэн дэлгэрээд буй “Нөөц хуваалцах” буюу Shared economy загварын нэгэн хэлбэр болсон дижитал технологи ашиглан дундын платформоор үйлчилгээг хуваалцан ашиглах Hi-charge  үйлчилгээ маань хүрээлэн байгаа орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулан, их хотод маань өнгө нэмэх шинэлэг шийдэл болно гэдэгт итгэлтэй байна. 

-Хэрэглэгч энэхүү үйлчилгээг хэрхэн авах вэ?

Хэрэглэгч “Hi-pay” аппликэйшнийг App Store, Play Store-оос гар утсандаа татаж аван, бүртгүүлж, дотор нь байх Hi-charge  цэсээр орон, хот даяар байршуулсан цэнэглэгч машинуудын нүүрэн дээр байгаа QR  кодыг уншуулснаар бүрэн цэнэгтэй power bank автоматаар гарч ирэх болно. Хэрэглэж дуусаад аппликэйшн доторх газрын зургийг ашиглан өөрт ойр байгаа аль ч цэгт буцааж болно.

Power bank маань 5000mAh багтаамжтай бөгөөд Андройд, Type-c, Apple цэнэглэгч гэсэн 3 төрлийн оролттой тул ямар ч төрлийн ухаалаг утас, таблетыг цэнэглэх боломжтой юм.

 

-Түрээсийн үнэ тарифын хувьд ямар байх вэ?

Түрээслэх үнэ 30 минут нь 500 төгрөг байх бөгөөд нээлтийн урамшуулал болгон анх хэрэглэж байгаа хэрэглэгч бүрт 30 минут үнэгүй ашиглах эрхийг өгч байгаа. Мөн түрээслэхийн тулд хэрэглэгчид буцаан өгөх нөхцөлтэй,  тодорхой хэмжээний барьцаа төлбөрийг түр битүүмжлэнэ.  

Түрээслэх үнэ 30 минут нь 500 төгрөг байх бөгөөд нээлтийн урамшуулал болгон анх хэрэглэж байгаа хэрэглэгч бүрд 30 минут үнэгүй ашиглах эрхийг өгч байгаа

-Одоогийн байдлаар power bank цэнэглэгч машинууд хаана хаана байршсан байгаа вэ?

Hi-charge-ын цэнэглэгч машинууд маань одоогийн байдлаар Улаанбаатар хотод үйлчилгээний төвлөрөл бүхий 100 газарт байршаад байгаа бөгөөд бид богино хугацааны дотор үе шаттайгаар хүрээгээ тэлэн, хүртээмжээ нэмэгдүүлж, энэ оны төгсгөл гэхэд 1000, цаашид 3000 цэгт байршуулахаар төлөвлөн, ажиллаж байна.

-Байгууллагууд энэхүү үйлчилгээг тань нэвтрүүлж болох уу?

Бололгүй яахав. Хэрэв та манай цэнэглэгч машиныг байршуулж, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг дээшлүүлэн, тэдний тав тухай байдлыг хангах, харилцагчдын урсгалыг нэмэгдүүлэхийг хүсвэл www.hicharge.mn сайтаар нэвтрэн орж, Мерчант болох гэсэн хэсгийг бөглөн, хүсэлт явуулснаар бид бүхэн тантай эргэн холбогдох болно.

Цэнэглэгч машинууд маань ресторан, кофе шоп, дэлгүүр, худалдаа үйлчилгээний төв, гоо сайхны салон, эмнэлэг, зорчигч тээврийн үйлчилгээний цэгүүдэд байрлаж болохоос гадна төрөл бүрийн эвент, хүлээн авалт, сургалтын үеэр түр байршуулан, хэрэглэх боломжтой юм.

-Танд баярлалаа, хүмүүст тулгардаг асуудлыг шийдсэн шинэлэг үйлчилгээ нэвтрүүлж буй та бүхний ажилд амжилт хүсье.

Баярлалаа.

Та аппликейшн татаж авах бол https://www.hipay.mn/app-download холбоосоор орж гар утсандаа суулгаарай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.