Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн том амтай эмэгтэй Гиннесийн номонд бүртгэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Тикток сошиал платформд том амныхаа хүчээр олон дагагчтай болсон Америк бүсгүй саяхан Гиннесийн дээд амжилтын номонд бичигджээ.

АНУ-ын Коннектикут мужийн иргэн Саманта Рамсделлийг дэлхийн хамгийн том амтай эмэгтэй гэж уг номонд бүртгэсэн байна.

Самантагийн ам ангайхдаа 6.56 см өргөн, 10 гаруй сантиметрийн урт болдог гэнэ.

Тиктокын дагагчид нь түүнийг Гиннесийн номонд бүртгүүлэхийг санал болгожээ.

Саманта ер бусын том амаараа их хэмжээний хоол хүнс идэж байгаа дүрс бичлэгийг өөрийн хуудсандаа үзүүлдэг байна.

@samramsdell5

Happy National Donut day! Celebrating by going for 3 donuts😂 @dunkin #onebite #PerfectAsWeAre #BestSeatInTheHouse

♬ Punk Monk - Playboi Carti

Одоо 31 настай тэрбээр 1.7 сая дагагчтай юм. Багадаа том амтай хэмээн хүүхдүүдэд шоолуулдаг байсан Саманта өнөөдөр энэхүү онцлогоо ашиглан алдаршиж, орлого олдог болоод байна.

“Энэ бол миний супер хүч. Энэ бол намайг өвөрмөц, бусдаас онцгой болгодог зүйл. Хүн бүхэн өөрийгөө бусдаас онцгой болгож буй зүйлээрээ бахархах хэрэгтэй” гэж Саманта ярьжээ.

 

Эх сурвалж: CNN