Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Цэндбаатар: Ялахын тулд бүх хүчээ тултал гаргалаа. Уучлалт хүсье

А.Намуун, iKon.mn
2021 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Токиогийн олимпын боксын төрлийн тэмцээн явагдлаа. Медалийн төлөөх тоглолтод манай тамирчин Э.Цэндбаатар ОХУ-ын Алберт Батыргазиевтай тулалдаж, 3:2 харьцаатайгаар ялагдлаа.

Тэмцээний дараа Э.Цэндбаатар "Эхний раундад хожсон. Хоёрдугаар раундад оноогоороо хожсон байх гэж бодож байна. Гурав дахь раундад идэвх алдчихлаа. Өрсөлдөгч маань сайн тамирчин байна. Ялахын тулд өөрийн бүх хүчээ тултал гаргалаа. Болж өгсөнгүй. Харамсаж байна. Уучлалт хүсэж байна. Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ баярлалаа" гэв.

Тэрбээр хоёр дахь тулаандаа Вьетнамын тамирчинг 5:0 харьцаатайгаар ялж, шөвгийн наймд шалгарсан юм.

Монголын тамирчид Токиогийн олимпын наадмаас гурван медаль аваад байгаа билээ.

  1. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-д Саиед Моллай мөнгөн медаль
  2. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг хүрэл медаль
  3. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар хүрэл медаль.