Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

О.Бурмаа япон бөхөд ялагдаж, Э.Даваахүү 30 сумны дараа 23-т жагсав

ikon.mn
2021 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг
МҮОХ

Токиогийн олимпын чөлөөт бөхийн барилдааны эмэгтэй 76 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа өнөөдөр эхний тойрогт Японы Хироэ Минагаватай барилдав.

Японы бөх манай тамирчны хөлд түлхүү орсоор 8 оноо авсан бол манай бөх идэвхтэй сөхөж дайрсан ч оноо авч чадалгүй барилдаан 0:8 гэсэн харьцаагаар өндөрлөв.

Түүнийг хожсон япон бөх финалд шалгарвал О.Бурмаа дагаж барилдах эрхтэй болно.

Дөрвөн секундэд таван сум буудах хамгийн хурдан буудлагад 91 оноо авчээ

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны олимпын хурдан дасгалын урьдчилсан шат явагдсан.

МҮОХ

Монголын тамирчин Э.Даваахүү энэ дасгалд 283 оноогоор 23-т жагсаж байна. Тэрбээр найман секундэд таван сум буудах дасгалдаа 98 оноо авсан бол зургаан секунд болон багасахад 94 оноо авав.

Харин дөрвөн секундэд таван сум буудах хамгийн хурдан буудлагад 91 оноо авчээ. 

Энэ төрөлд Францын К.Бессаже 297 оноогоор тэргүүлж байна. 

Маргааш өглөө 07:30 цагаас эхлэн тамирчид үлдсэн 30 сумаа буудаж, улмаар шилдэг найм нь финалд шалгарах юм. Харин медалийн эздийг тодруулах финалын буудлага 13:30 цагаас эхэлнэ.

 

Эх сурвалж: МҮОХ