Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Газрын тос боловсруулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орсноор дотоодын хэрэглээний 55 орчим хувийг хангана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд ажиллаж байна.

1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэр жилд

  • 824 мян.тонн дизель түлш,
  • 339 мян.тонн авто бензин,
  • 80 мян.тонн онгоцны түлш,
  • 47 мян.тонн зуухны түлш,
  • 43 мян.тонн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэж, дотоодын газрын тос хэрэглээний 55 орчим хувийг хангана.

Одоогоор төслийн 1 дүгээр үе шатны технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажил эхэлсэн, энэ хүрээнд 11 байгууламжийн суурийн цутгалтын ажлууд хийгдэж байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв.