Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

ТОКИО 2020: Урт бууны гурван байрлалын буудлагын урьдчилсан шатанд О.Есүгэн 27 дугаар байр эзэлжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: МҮОХ

Токио олимпын наадмын эмэгтэйчүүдийн урт бууны гурван байрлалаас буудах дасгалын урьдчилсан шат явагдаж дууслаа.

Энэ төрөлд 37 тамирчин онч сорьсон бөгөөд босоо, суугаа, хэвтээ байдлаас нийт 120 сум буудсан юм.

Манай тамирчин О.Есүгэн суугаа 40 сумандаа 95, 100, 98, 94 гэж онон 387 оноо авав. Харин хэвтээгээс тун сайн буудаж 392 оноо (97, 99, 98, 98) оноо авлаа. Ингээд сүүлийн буюу босоогоос буудсан 40 сумандаа 379 оноо (96, 93, 95, 95) авснаар 1,158 оноотой болж, нийлбэр дүнгээр 27 дугаар байрт жагсав.

Уг дасгалд Оросын мэргэн бууч Ю.Зикова 1,182 оноогоор тэргүүлж финалд нэгээр шалгарсан. Харин наймдугаар байрын тамирчин 1,171 оноотой байлаа. 

 

Эх сурвалж: МҮОХ