Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрөөс эхлэн нийслэлд мал, амьтны мах, махан бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахгүй байх захирамж гарчээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар хотын хэмжээнд мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг 2021 оны наймдугаар сарын сарын 1-нээс эхлэн ил задгай худалдаалахгүй байх захирамжийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргажээ. 

Уг захирамжийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар наймдугаар сарын 2-ны Даваа гарагаас эхлэн хийхийг тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хаягаараа мэдэгдсэн байна.