Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр 10:00-15:00 цагт ажиллана

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 19 цэг 10:00-15:00 цагт ажиллана.

Эдгээр цэгт 28 багийн 171 эмч, ажилтан ажиллаж, 8,435 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 2,402, II тунд 2,089 буюу нийт 4,491 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,077,223 иргэн I тунд, 984,973 иргэн II тунд хамрагдаад байна.

Мөн нийт 1,972 жирэмсэн эх, 12-15 насны 29,750, 16-17 насны 15,846 хүүхэд тус тус II тунд хамрагдлаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7