Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Цагдаагийн алба хаагч албадан саатуулах байранд байсан иргэний амийг хохироосон буруутай нь шүүхээр тогтоогдон ял эдэлж байгаа"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн алба хаагч иргэний биед халдсанаас үүдэн амь нас нь хохирсон талаарх бичлэг олон нийтийн сүлжээнд тараад байна.

Уг бичлэгт саатуулах байранд болсон үйл явдлыг харуулжээ. Тус байранд байсан иргэнийг цагдаагийн алба хаагч гаднаас орж ирэн, цохиж унагасан нь бичлэгт үлдсэн байна.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Тухайн асуудал нь 2019 оны өвөл нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяа Албадан саатуулах, баривчлах төвийн байранд болсон.

Тухайн өдөр тус байранд үүрэг гүйцэтгэж байсан жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч У нь иргэний биед халдсанаас болж, хохирогч амь насаа алдсан. Тухайн алба хаагчийн гэм буруу шүүхээр тогтоогдсон тул ял шийтгэл эдэлж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

ВИДЕО: