Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ард Актив 2021 оны хагас жилийн тайлангаа танилцуулж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 7 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Хоршооны нийт гишүүдийнхээ амар амгаланг эрэн мэндчилье!

Ард Актив хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ) нь 2004 онд үүсгэн байгуулагдаж, 17 дахь жилдээ хоршооны гишүүддээ хадгаламж болон зээлийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. 2013 оноос Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний охин компаниудаас хөрөнгө оруулалт авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд бид нийт 2,800 орчим идэвхтэй хоршооны гишүүнтэй, нийт хөрөнгөө 19 тэрбум төгрөгт хүргэж, хадгаламж зээлийн хоршооны салбартаа тэргүүлэх 4 хоршооны нэг болоод байна.

 

Манай хоршоо 2018 онд үйл ажиллагаандаа Ард Апп нэвтрүүлснээр анхны цахим хадгаламж зээлийн хоршоо болж гишүүддээ гар утасны аппликэйшнаа ашиглан хадгаламжийн дансаа хянах, хуулга авах, зээлийн эргэн төлөлтөө хийх боломжийг бүрдүүлсэн.

 

2021 оны II улирлын байдлаар, манай хоршооны нийт хөрөнгө өнгөрсөн жилийн эцсээс 177 хувиар нэмэгдэж, 19 тэрбум төгрөг, зээлийн багц 162 хувиар нэмэгдэж, 13.8 тэрбум төгрөг, хадгаламж 158 хувиар нэмэгдэж, 14 тэрбум төгрөгт хүрч тус тус өссөн үзүүлэлттэй гарсан байна. Нийт зээлийн багцын 99.7 хувийг хэвийн зээл, 0.3 хувийг чанаргүй зээлийн багц эзэлж байгаа нь салбарын дундаж чанаргүй зээлийн багцын үзүүлэлттэй харьцуулахад 12 дахин бага байна. Төлбөрийн чадвар сайтай зээлдэгчдэд зах зээлд өрсөлдөхүйц бага хүүг санал болгон эрсдэл багатай, чанар сайтай зээлийн багцыг бүрдүүлж ажиллах бодлого барин ажиллаж байна.

 

Цаашид манай хоршооны зүгээс гишүүддээ хүрч буй үйлчилгээгээ өргөжүүлж, иргэдийн хадгаламж зээлийн хоршоонд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа нээлттэй, цахим байдлаар хүргэхийг зорин ажиллаж байна. Хоршоонд гишүүнээр элсээгүй иргэд гишүүнээр элсэх хүсэлтээ гарган, гишүүн болсноор хоршооны үйл ажиллагаанд оролцох боломжтой.

 

Он цагийн туршид бидэнтэй хамт байж, хүчээ нэгтгэн урагшилсаар буй хоршооны нийт гишүүддээ эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Хүндэтгэсэн,

Ард Актив компанийн Гүйцэтгэх захирал

Ганхуягийн Билгүүн

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.