Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Буянтогтох: Жирэмсэн эх вакцин хийлгээд ураг амьгүй болсон тухай мэдээлэл ЭМЯ-нд ирээгүй. Нягталж үзэх болно

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын хэмжээнд нийт жирэмсэн эхчүүдийн 1/3 нь коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэжээ. 

Хэдийгээр сүүлийн долоо хоногт жирэмсэн эхчүүдийн уг халдвараар өвчлөх нь буурах хандлагатай байгаа ч вакцинд хамрагдах явц хангалтгүй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Түүнчлэн жирэмсэн эмэгтэй вакцин тариулснаас бол ураг амьгүй болсон гэх мэдээлэл гарчээ. Энэ талаар ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох "Ийм мэдээлэл ирээгүй. Энэ талаар мэдээллийг бидэнд өгөх хэрэгтэй, нягталж үзэх болно. 

Өнөөдрийн байдлаар 5,300 орчим жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй 3,590 орчим эх вакцин хийлгэсэн. Жирэмсэн эхчүүдийн 1/3 нь вакцинаа хийлгэсэн нь хангалттай биш түвшинд байна. Хэрэв халдвар авбал хүндрэх эрсдэл маш их" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/237947174693342