Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-ийн эсрэг вакцины нэг, хоёрдугаар тунг хоёр өөр үйлдвэрийнхийг хийлгэхэд дархлаа тогтох эсэх нь судлагдаагүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Коронавирусийн эсрэг Синофарм үйлдвэрийн вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн хүмүүс хоёрдугаар тундаа Спутник V вакцин хийлгэе гэх хүсэлтийг ЭМЯ-нд ирүүлж байгаа тухай ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан хэллээ.

Тэрбээр "Дээрх санал, хүсэлтэд тайлбар хэлэхэд, коронавирусийн эсрэг вакцин хоёр тунтай бөгөөд хоёрдугаар тунг хийлгэхээс нааш igG /санамжийн эс/ буюу хүчтэй хамгаалах урвал үүсэхгүй.

Тиймээс нэг болон хоёрдугаар тунг өөр, өөр вакцин хийлгэхийг ЭМЯ-наас зөвлөхгүй. Өөрөөр хэлбэл, нэг болон хоёрдугаар тунг хоёр өөр үйлдвэрийн вакцин хийлгэхэд дархлаа тогтох эсэх нь нарийн судлагдаагүй байгаа.

Мөн утаат болон электрон тамхи татдаг болон таргалалттай хүмүүс коронавируст халдвараар өвчлөх, хүндрэх эрсдэл илүү өндөр" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/237947174693342