Цагдаагийн алба хаагчид иргэдийн биед халдаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тарсантай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын АБХ-н дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар "Өчигдөр 21:00 цагийн орчимд твиттер дэх нэгэн хуудаснаас цагдааийн алба хаагч иргэний эрх чөлөөнд халдаж байгаа үйлдлийн нэг минут 5 секундийн бичлэг цацагдсан. Уг бичлэгтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагын удирдлагаас хойшлуулшгүй арга хэмжээ авах үүрэг өгч, урд шөнө ажиллалаа.
Бичлэгээр энэ үйлдэл тогтоогдож байгаа.
Тухайн үед иргэд, цагдаагийн алба хаагчид хоорондоо ярилцаж дээд шатны байгууллага, удирдлагад мэдэгдэж бүртгэлд оруулахгүй нуун дарагдуулсан байсан нь өчигдөр нийтэд ил болсон.
Шалгах ажиллагаа дотоод албаны хүрээнд хийгдээд, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэмт хэргийн зөрчилтэй байна гэж үзээд прокурорын байгууллагын хянан шалгах ажиллагааны харьяаллаар АТГ-т шилжүүлэх саналыг хүргүүлсэн.
Хуулийн хариуцлага хүлээх эцсийн шийдвэр шүүхийн шийдвэрээр гарах тул тэрийг хэлэх боломжгүй. Цагдаагийн албан хаагчдын гэм буруутай үйлдэл тогтоогдож, ажил үүргээс нь чөлөөлсөн" гэв.