Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден вакцинжуулалтад шинээр хамрагдсан иргэдэд $100-ын урамшуулал олгохыг уриалав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден шинээр вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд $100-ын урамшуулал олгохыг мужуудынхаа удирдлагуудад уриалжээ.

Мөн АНУ-ын холбооны засаг захиргаанд ажилладаг хоёр сая орчим албан хаагчаас вакцинжуулалтад хамрагдсан баталгаа шаардах шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл холбооны засаг захиргааны албан хаагчид ажлын байрандаа нэвтрэхийн тулд вакцинжуулалтад хамрагдсанаа батлан харуулах, эсвэл шинжилгээ өгч, амны хаалт зүүх ёстой болж байгаа юм.

Сүүлийн үед АНУ даяар коронавирусийн дельта хувилбар тархаж, өвчлөлийн шинэ давалгаа эхлээд байгаа.

Жижиг, дунд бизнесийн байгууллагууд ажилтнууддаа вакцинжуулалтад хамрагдахад нь зориулж чөлөө олгосон бол АНУ-ын холбооны засгийн газар зардлыг нь бүрэн нөхөн төлөхөөр болсныг Байден бас зарлажээ.

Өнгөрсөн нэг сарын хугацаанд Covid-19 өвчний хүндрэлээр нас барсан хүмүүсийн 99 илүү хувь нь вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүс байсныг судалгаа харуулсан юм.

Тиймээс Байдены засаг захиргаа энэ удаагийн дэгдэлтийг “вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүсийн тахал” гэж нэрлэж байгаа.

Өнөөдрийн байдлаар АНУ-д коронавирусийн халдвараар нас барсан хүний долоо хоногийн дундаж тоо 2,000 хүрээд байна. Өдөрт дунджаар 60,000 халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа нь сүүлийн гурван сарын хугацааны хамгийн өндөр өсөлт болжээ.

 

Эх сурвалж: BBC