Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Шоколад идэх нь үнэхээр ашиг тустай гэж үү?

ikon.mn
2021 оны 7 сарын 30
Сурталчилгаа

Та шоколадаар өлсөөд байгаа хэдий ч идэж чадахгүй дэмий л сэтгэлээ зовоож сууна уу? Тэгвэл та ганцаараа биш. Ихэнх хүмүүс шоколад идэхийг хүссэн ч жин нэмэх асуудлаас болоод санаа зовдог тул идэж чаддаггүй. Энэ нийтлэлийг уншсаны дараагаар та тэрхүү бодлоосоо сална гэдэгт итгэлтэй байна. 

 

Нийтэд түгсэн шоколадны талаарх цуу ярианаас үүдэн шоколад идэх нь буруу, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэх ойлголт үүссэн. Бодит байдал дээр какао нь бидний мэдэж байгаагаас илүү эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой амттан юм. 

1.     Зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ.

Какаонд агуулагдах антиоксидантууд нь цусны даралтыг бууруулах, зүрхэнд очих цусан хангамжийг сайжруулах, судас бөглөрөх эрсдэлийг бууруулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Ингэснээр харвалт, зүрхний титэм судасны өвчин болон зүрхний өвчлөлөөс үүдэх нас барах магадлалыг бууруулдаг болох нь ээ.

2.     Сэтгэл санааны байдлыг сайжруулна.

Шоколад нь бамбайн хүчил (valeric acid) буюу стресс бууруулах үйлчилгээ үзүүлдэг нэгдлийг агуулдаг. Үүнээс гадна тайвшруулах нөлөө үзүүлдэг серотонины ялгарлыг нэмэгдүүлдэг болох нь батлагдсан. Тийм учраас шоколад идсэний дараа аз жаргалтай болж эерэг бодлууд төрдөг байна.

3.     Ой санамжийг хурцална.

Какаонд агуулагдах флавонол хэмээх химийн нэгдэл нь хүний тархины үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг болох нь туршилтаар батлагджээ. Анхаарал төвлөрөх чадвар, мэдээллийг боловсруулах хурд болон ой санамжийг сайжруулдаг байна. Мөн судлаачид Альцгеймер буюу мартах өвчнөөс сэргийлэх боломжтойг судалж байна. 

4.     Чихрийн шижин өвчнөөс сэргийлнэ. 

Шоколад нь чихрийн шижин өвчний үед хэрэглэхэд хэтэрхий чихэрлэг хүнс гэж бодож магадгүй ч судалгаагаар какаонд агуулагдах флавонолын зохистой хэрэглээ нь метаболизмыг сайжруулж инсулины нийлэгжилтийг түргэсгэдэг байна. Мөн эпикатехин хэмээх химийн нэгдэл нь эсийг хамгаалж инсулины нийлэгжилт болон хэрэглэх процессыг дэмжиж өгдөг тул чихрийн шижин өвчнөөс сэргийлдэг. 

5.     Ургийн хөгжил өсөлтөд эерэгээр нөлөөлнө.

Жирэмсний үед шоколад, амттан зэргийг идэх хүсэл ихээр бий болдог байна. Өдөрт 30 грамм шоколад идэх нь жирэмсэн бүсгүйчүүдийг аз жаргалтай болгохоос гадна 2016 онд Атлантад зохион байгуулагдсан Жирэмсний хурлын үеэр тавьсан илтгэлд дурдсанаар ургийн өсөлт хөгжилд эерэгээр нөлөөлдөг талаар дурдсан байна. 

6.     Тэжээллэг шинж чанартай. 

Өндөр какаоны агууламжтай (75%-85%) шоколад нь тэжээллэг чанар өндөртэй амттан гэдгийг та мэдэх үү? Энгийн 100 грамм шоколадыг авч үзвэл зэс болон манганы нэг өдөрт авах зохистой хэмжээг хангалттай хангах болно. Мөн магни болон төмрийн хэрэгцээг тодорхой хэмжээнд хангахуйц тэжээллэг шинжийг агуулдаг. Эслэг, цайр, селен болон калийг мөн агуулдаг байна. 

Хайртай дотнын хүмүүстээ хайраа түгээн хамгийн эрүүл шоколадыг бэлэглээрэй. Тэдэнд гэнэтийн бэлэг барьснаар сэтгэл санааг сэргээхээс гадна аз жаргалыг бэлэглэх болно гэдэгт итгэлтэй байна.

 

Хайрын илэрхийлэл Triple брэнд нь ОХУ-н ТОП 3 компанийн нэг 100 жилийн түүхтэй чихрийн үйлдвэрт төрөл бүрийн амттаныг үйлдвэрлэн гаргадаг. Генийн өөрчлөлтгүй, өнгө оруулагчгүй, хугацаа уртасгагч нэмэлт бодисгүй, химийн бодисгүй эрүүл чихэр гэдгээрээ онцлог бөгөөд хайртай дотнын хүмүүстээ бэлэглэхэд тохиромжтой савалгаатай шоколадан чихэр юм. Сэтгэл сэргээм исгэлэн жүржийн амттай Fitzroy, цагаан шоколадаар бүрсэн цөцгийтэй вафлин чихэр Nevis, какао болон самрын нунтгаар бүрсэн Siebrra, самраар баялаг амтат Spectre хэмээх дөрвөн төрлөөр худалдаанд гардаг бөгөөд та өөрт ойр байрлах томоохон сүлжээ дэлгүүрүүдээс авах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Triple Brand фейсбүүк хуудсанд like дарж нэгдээрэй.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.