Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Биокомбинатын шинэчлэлийг эрчимжүүлэх хүсэлтээ Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайдад илэрхийлэв

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Манай улсад айлчилж байгаа Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотой ГХЯ-нд хийсэн уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хоёр улсын хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг “Биокомбинат” ТӨК-ийн шинэчлэлтийн асуудлуудыг шийдвэрлэх тухай санал солилцсон байна.
 
Унгар улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжиж байгаа "Биокомбинат" ТӨК-ийн шинэчлэлийн ажлыг хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд буюу гэрээний дүнг өөрчлөхгүйгээр төлөвлөсөн хугацаанд амжилттай дуусгахад дэмжлэг үзүүлж, энэ оны наймдугаар сард багтаан төслийн барилга угсралтын ажлыг шуурхай эхлүүлэхэд хамтран ажиллахыг манай зүгээс хүсжээ.
 
Түүнчлэн Унгар Улсын Засгийн газрын санхүүжилтээр Монголд хэрэгжүүлэх төслийг дэмжин бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлж, холбогдох уулзалт, хурал семинарыг зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлж, 2023 он дуустал үргэлжлүүлэх Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, албан хаагч, оюутан залуусыг сургахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаагаа салбарын сайд илэрхийлсэн байна.