Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хамтдаа дутуугаа дүүргэх “KFCLUB”-н нээлт амжилттай боллоо

ikon.mn
2021 оны 7 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

“ХӨГЖ, ХУВААЛЦ, ХӨГЖИЛД” уриатай хүүхэд, залууст зориулсан KFC брэндийн клубийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. KFClub-д бүртгүүлэх хүсэлтээ ирүүлсэн 500 гаруй хүүхэд, залуусаас нийгэмд сайн сайхан зүйлийг хийж бүтээх хүсэлтэй, үргэлж өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй, бүтээлч байдлаар өөрийгөө танилцуулсан шилдэг 60 залуусыг сонгон клубийн хамгийн анхны гишүүнээр элсүүлэн авлаа.

KFClub нь гишүүдийг сурч, хөгжих боломжоор ханган сар бүр МЕНТОР урьж, хүүхэд, залууст үр өгөөжтэй уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Эхний ментороор бизнесмен, комидиан Б.Идэр-Од уригдаж, 7 сарын 27-ны өдөр халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж клубийн гишүүдтэй хамт ууланд алхан өөрийн туршлагаа бусдад хуваалцлаа.

 

Гишүүд сард хамгийн багадаа 1 удаа клубийн уулзалт хийж, багт хуваагдан, өгөгдсөн даалгаврын дагуу нөхөрсгөөр хоорондоо өрсөлдөх, хобби сонирхлоороо нэгдэх, бусдаас суралцах, бусдад мэддэг, чаддаг зүйлсээ хуваалцах боломжтой юм. Ингэснээр KFClub-н гишүүд нийгэмдээ гэрэл гэгээ нэмэх бүтээлч ажлуудыг хийж, залуусын дуу хоолойг нийгэмд хүргэх, үе үеийн залуусын манлайлал болно гэдэг итгэлтэй байна.

Нийгэмдээ болон бусдадаа сайн сайхан зүйлсийг хуваалцахаар нэгдсэн KFClub-н гишүүдээ дэмжин KFC Mongolia фейсбүүк хуудсыг дагаж залууст чиглэсэн үйл ажиллагаа бүрд идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.