Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19 халдварын нас баралт Перуд хамгийн өндөр байгаа бол Монгол улс 183 орноос 99-д бичигдэж байна

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жон Хопкинсын их сургууль 2021 оны долдугаар сарын 28-ны байдлаарх COVID-19 халдварын нас баралтын үзүүлэлтийг улс орноор тооцоолон гаргасан байна. 

183 улсын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн уг үзүүлэлтээр Перу болон Унгар улс хамгийн эхэнд бичигджээ. Перу улсад коронавирусийн халдварын нас баралт нь нийт тохиолдлын 9.3%-тай байгаа бол Мексикт 8.6%-д хүрчээ.

 

Харин 100,000 хүн амд ногдох нас баралтыг тооцвол Перуд мөн л өндөр буюу 602 байгаа бол Бразилд 100,000 хүн амд 261 нас баралт ногдож байна. 

 

Монгол Улсын хувьд 183 орноос 99-д бичигджээ. Нас баралтын хувь 0.5% байгаа бол 100,000 хүн амд ногдох нас баралт 24.68 гэсэн үзүүлэлттэй байна. 

 

Харин нас баралтын үзүүлэлт хамгийн бага улсад Африкийн Сомалийн хойгт орших Эритрей болон Танзани улс бичигджээ.

Танзанид нас баралтын үзүүлэлт 4.1%, 100,000 хүн амд ногдох нас баралт 0.04 байна.

Монгол Улсад вакцинжуулалт нас баралтаас 92%-тай хамгаалж байгаа гэсэн судалгаа гарсныг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр танилцуулсан юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад COVID-19 халдвараар эмчлэгдэж байгаад нас барсан хүний тоо 829 байгаагаас 802 нь коронавирусийн хүндрэлээр амиа алдаад байна. Харин 27 хүн нь COVID-19-ийн халдвараа эмчлүүлж байсан ч бусад шалтгаанаар нас барсан хэмээн ЭМЯ үзэж байна.

 

Эх сурвалж: John Hopkins University