Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ард Кредит компани 2021 оны хагас жилийн тайлангаа танилцуулж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 7 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигч, харилцагч, хамтран ажиллагсад та бүхэнд зуны дэлгэр сайхан улирлын мэндийг дэвшүүлэхийн зэрэгцээ Ард Кредит ББСБ ХК 2021 оны эхний хагас жилийн тайлангаа танилцуулж байгаадаа баяртай байна.

 

Ард Кредит нь 2011 онд Интергрупп Интернэйшнл ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдаж, банк санхүүгийн салбарын хөгжлийг түүчээлж, амжилт бүтээлээр дүүрэн 10 жилийг ардаа өнгөрөөжээ. Бид өдгөө Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй, 13 мянга гаруй хувьцаа эзэмшигч, 1 сая давсан харилцагчидтай Монголын санхүүгийн салбарын томоохон компани болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсэн байна.

 

Нээлттэй хувьцаат компанийн хувьд цар тахал, хөл хорионы үед Хувьцаа эзэмшигчдийн хурлаа 4 сарын 30-ны өдөр 87.54 хувийн ирцтэйгээр цахимаар амжилттай зохион байгууллаа. Ард Кредитын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2 сарын 11-ний өдрийн  эчнээ  хурлын шийдвэрийн дагуу 2021 оны  6 сарын 29-ны өдөр Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн дансаар дамжуулан 10,323 хувьцаа эзэмшигчид 1 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр тараалаа.

 

Санхүүгийн гүйцэтгэлийн хувьд нийт хөрөнгө 69.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 3 дахин өссөн үзүүлэлт байлаа. Бид зээлийн багцаа тэлж 30.2 тэрбум төгрөгт хүргэж тайлант хугацаанд нийт 4.7 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Цэвэр ашгийн өсөлтөд нийт орлого 9.3 тэрбум төгрөг, нийт зардал 3.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй тус тус гарсан нь шууд нөлөө үзүүлсэн байна.

 

Мөн үед Ард Кредитын (MSE:ADB) нэгж хувьцааны үнэ түүхэн дээд ханш болох 351.12 төгрөгт хүрч, 18 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж,  хувьцаа эзэмшигчдийн тоо өмнө оны мөн үеэс 6.2 дахин нэмэгдсэн байна. Энэ нь хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, харилцагч нар  бидэнд ямар их итгэл үзүүлж, хувьцаа эзэмшигчид маань хэрхэн өндөр өгөөж хүртсэнийг харуулж буйн илрэл юм.

 

Бид 10 жилийн ойн босгон дээр Ард Аппад Итгэлцлийн үйлчилгээг нэвтрүүлснээр харилцагчдадаа өндөр өгөөжтэй хадгаламжийг хялбар нээх боломжийг бүрдүүлж, АрдКойн барьцаалсан зээл, Тэтгэврийн хуримтлал барьцаалсан зээл, Автомашин барьцаалсан гибрид зээл, Кредит карт зэрэг санхүүгийн олон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхэд бэлэн болоод байна.

 

Бид бизнесийн түншүүдтэйгээ цаашдын үйл ажиллагааа тэлэх, хамтын үйл ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой анхаарч Монгол Шуудан ХК, EuroGiro, Crowd Credit, Дэлхийн Эмэгтэйчүүдийн Банк, Монголын Банкны Холбоо, Худалдаа Хөгжлийн Банк, Голомт Банк, Монголын Финтекийнн Холбоо зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагааг дараагийн түвшинд аваачиж, шинээр Монголын Банкны Холбоо, Монгол Финтекийн Холбоо, Дэлхийн Эмэгтэйчүүдийн Банктай хамтран ажиллаж эхэллээ.

 

2021 оны эхний хагас жилд цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэлийн үед компанийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж,нийгмийн хариуцлагын хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, ажиллагсдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж  ажиллав.

 

Нийт хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, харилцагч, бизнесийн түнш, хамтран ажиллагсад та бүхэндээ бидэнтэй хамт байсан 10 жилд талархал илэрхийлж, Ард Кредит ББСБ ХК үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

 

Хүндэтгэсэн,

Ард Кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх Захирал

Г.Тэлмэн

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.