Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Нүүрс тээврийн жолооч нар Цагаан хад суурьшлын бүсэд хулгайгаар нэвтэрвэл байгууллагынх нь С зөвшөөрлийг цуцална"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагаан хад суурьшлын бүсийг Ногоон бүс болгохын төлөө мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд нүүрс тээврийн аж ахуйн нэгжүүдийн жолооч нарыг татах Түр журам батлагджээ. Түр журмын дагуу 400 гаруй жолоочийг эхний ээлжид татан авах ажиллагааг хийж байгааг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Чинзориг хэллээ.

Ингэхдээ Цогтцэций суманд тусгаарлаж байж, татан авч байгаа аж. Гэвч хулгайн тээврээр жолооч нар ирэх хандлага гарч болзошгүй байгаа тул жолооч нарт хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ. 

Цагдаагийн дэд хурандаа О.Чинзориг "Түр журмын дагуу тодорхой хугацаанд жолооч нарыг татна. Тэр хүртэл өндөр үнэ хэлж, тээвэрлэнэ гэж байгаа хулгайн тээврээр зорчихгүй байхыг анхааруулъя. Зорчсон тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын С зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна" гэв.

Видео: 

https://fb.watch/71Ja5gLved/

 

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ