2021/09/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.62₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
11°
B30
УЛААНБААТАР
19°
|
21:00
S31
11°
22:00
S31
10°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
08:00
S30

Их Британийн Санхүүгийн зохицуулах байгууллага "Рио Тинто" компанид шалгалт хийж байна

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг

Монголын говьд хэрэгжиж буй зэсийн томоохон төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилсонтой холбоотой Рио Тинто группт Их Британийн Санхүүгийн Зохицуулах Байгууллага хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар Financial Times мэдээлжээ. 

Тодруулбал, 2018, 2019 онд “Оюу толгой” төслийн үнэлгээг мэдээлэхдээ үнэт цаасны журмыг зөрчсөн эсэхийг тодруулахаар уг шалгалтыг хийж байгаа хэмээн ойрын эх сурвалжаас тодруулснаа FT дурджээ.

"Оюу толгой" төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, төслийн хугацаа 16-30 сараар хойшилж мэдэхээр болсон талаар "Рио Тинто" 2019 оны долдугаар сард анх мэдэгдсэн. Энэ нь хөрсний чулуулгийн бүтэцтэй холбоотойгоор гүний уурхайн бүтээн байгуулалтын дизайныг өөрчлөх болсонтой холбоотой хэмээн мэдээлж байв. 

Гэвч зарим хөрөнгө оруулагч болон ажилтны зүгээс ийм асуудал үүссэнийг РТ хэдэн сарын өмнө мэдэж байсан ч хөрөнгө оруулагчдад ил болгоогүй хэмээн мэдэгдсэн байна. 

Их Британийн Санхүүгийн зохицуулах байгууллагын шалгалтаар РТ-ийн хууль эрх зүйн зөрчилтэй холбоотой 140 тэрбум ам.долларын асуудлыг сөхөж тавиад байгаа аж. 

Тухайлбал, Мозамбик дахь нүүрсний хөрөнгийг хөөрөгдсөний улмаас АНУ-ын санхүүгийн зохицуулагчид Риог залилангийн хэрэгт буруутган, 2017 онд 27 сая фунтээр торгож байсан талаар эш татсан байна. 

Оюутолгой бол Рио Тинтогийн хувьд өсөн нэмэгдэх чухал хөрөнгөд нь тооцогдож буй. Гүний уурхай ашиглалтад орсноор тус уурхай дэлхийн зэсийн томоохон уурхайнуудын нэг болж, жилд л 500,000 тонн метал үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм. 

Гүний уурхай эхний үйлдвэрлэл 2022 оны аравдугаар сард эхэлнэ гэсэн хүлээлттэй байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой тулгарч буй саад бэрхшээл ихэвчлэн хөрсний нөхцөл, геотехникийн асуудлаас үүдсэн гэж тайлбарлаж байгаа. Тэгвэл энэхүү тайлбарыг АНУ-ын хөрөнгө оруулалтын Пэнтвуотер Капитал Менежмент сан үгүйсгэж, шүүхэд маргаан үүсгээд байгааг мөн дурдсан байна. 

Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто группийн төлөөлөлтэй хэлэлцээ хийсэн ч одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй хэвээр байгаа юм. Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг үүсээд буй асуудлыг хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдсэн бөгөөд уг дүгнэлт наймдугаар сарын эхээр гарах талаар мэдээлжээ.

 
Эх сурвалж: Financial Times
x