Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний Хувьчлалын Сан ХОС 2021 оны хагас жилийн тайлангаа танилцуулж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 7 сарын 28
Сурталчилгаа
 

Юуны өмнө Үндэсний хувьчлалын сан нь 2021 оны 1-р хагас жилд өндөр үр дүнтэй ажилласныг нийт сангийн нэгж эрх эзэмшигчдэдээ дуулгахад таатай байна.

2021 оны эхний хагас жилийн хувьд дотоодын хөрөнгийн зах зээл идэвхжиж, Монголын Хөрөнгийн Биржийн Топ 20 индекс бүх цаг үеийн хамгийн өндөр түвшин болох 37973 (оны эхнээс 74% өссөн) түвшинд хүрсэн гайхалтай хагас жил байлаа.

Цар тахлын халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор хэд хэдэн удаагийн хатуу хөл хорио тогтоож, бодит эдийн засагт хүндрэл учирсан хэдий ч хөрөнгийн зах зээл огцом өссөн нь зах зээл дээр хүүгийн түвшин буурснаар хадгаламж эзэмшигчид илүү өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг эрэлхийлж эхэлсэнтэй холбоотой байлаа.

2020 онд хувьцааны багцыг 100% дотоодын хувьцаа бүрдүүлж байсан бол 2021 оны 1-р хагас жилд тодорхой хэмжээний гадаад хувьцааг багцад нэмсэн. Гадаад зах зээлийн хувьд цар тахлаас үүдэлтэй тодорхойгүй байдал давамгайлсан хэдий ч сайн компанийн хувьцааг хямд худалдаж авах боломж хэмээн харж ажиллалаа. 

 

Үндэсний хувьчлалын сангийн хувьд 2021 оны 6-р сарын 30-ний өдрийн байдлаар цэвэр хөрөнгийн хэмжээ 7.76 тэрбум төгрөгт хүрч оны эхнээс 47.8%- иар өссөн буюу жилчилж тооцвол 95.6%-ийн өгөөжтэй ажиллажээ.

 

Хамтын хаалттай сангийн хувьд нэгж эрхийн арилжааг Монголын Хөрөнгийн Биржээр (МХБ) арилжаалдаг тул сангийн нэгж эрхийн зах зээлийн үнэ нь цэвэр хөрөнгийн үнэлгээнээс зөрүүтэй тогтох нь элбэг тохиолддог. Тэгвэл Үндэсний хувьчлалын сангийн нэгж эрхийн зах зээлийн ханш 6-р сарын 30- ны байдлаар 264.59 хүрч оны эхнээс 143.6%, анх үүсгэн байгуулагдсанаас 165%-иар өссөн байна.

Хөрөнгийн зах зээл тэр дундаа хувьцааны үнэ ханш ирээдүйн хүлээлт дээр үндэслэн богино хугацаанд савладаг. Харин суурь хүчин зүйл, суурь шалтгаан нь дунд болон урт хугацаанд үргэлж ялдаг тул Үндэсний Хувьчлалын Сан нь дунд болон урт хугацааны хөрөнгө оруулалтад төвлөрч ажиллаж байна.

 

Хүндэтгэсэн,

Сангийн менежер Г.Оргил

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.