Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын төрийн департментын лифтний хананд хас тэмдэг сийлсэн хэргийг шалгаж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен

АНУ-ын гадаад бодлогыг хэрэгжүүлэгч төрийн департментын төв байрны лифтний хананд хас тэмдэг сийлсэн хэрэг саяхан гарчээ.

Өчигдөр төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен уг хэрэгтэй холбогдуулан бүх ажилтнууддаа хандаж мэдэгдэл гаргасан байна.

“Өнгөрсөн үеийн антисемитист (жүүдүүдийг ялгаварлан гадуурхах) үзэл өнөөдөр хүртэл амьд байгааг энэ явдал санууллаа. Ийм үзэл санаа төрийн департментэд, АНУ-д төдийгүй ер нь хаана ч байх ёсгүй. Бид ийм сөрөг үзэгдэлтэй тууштай тэмцэх болно” гэж түүний мэдэгдэлд өгүүлжээ.

 

Лифтний хананд хас тэмдэг сийлсэн хэрэг Даваа гарагт анх илэрсэн байна.

Сийлбэрийг арилгаж, гэм буруутныг олж тогтоох шалгалт эхэлсэн тухай Блинкен мэдээлжээ.

Энтони Блинкен өөрөө Холокостоос амьд үлдсэн хүний дагавар хүүхэд бөгөөд жүүд гэр бүлийн уламжлалаар өсөж, хүмүүжсэн юм. Тиймээс тэр Жо Байдены засаг захиргаанд ажиллаж эхэлсэн цагаасаа хойш антисемитизмтэй тэмцэх ажлыг эрчимжүүлээд байгаа.

Өнгөрсөн сард тэр Берлин хотод Германы гадаад хэргийн сайдтай уулзахдаа АНУ-Германы Холокостын Яриа Хэлэлцээг шинээр эхлүүлсэн нь нацизмийн үеийн гашуун сургамжийг орчин үеийн хүмүүст мартуулахгүй байх зорилгыг агуулжээ.

 

Эх сурвалж: Associated Press