2022/01/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.22₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-24°
10:00
S31
-14°
11:00
S31
-16°
12:00
S31
-18°
13:00
S31
-19°
14:00
S29
-20°
15:00
S29
-20°
16:00
S29
-20°
17:00
S29
-21°
18:00
S29
-21°
19:00
S26
-21°
20:00
S26
-21°
21:00
S26
-22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дельта вирусийн тархалтын улмаас Америкчууд буцаад амны хаалт зүүж эхэллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг

Хүн амынхаа ихэнх хэсгийг дархлаажуулсан АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн тавдугаар сараас эхлэн вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд амны хаалтгүй явахыг зөвшөөрч байв.

Тэгвэл өчигдөр энэхүү шийдвэрээсээ буцаж, вакцинжуулалтад хамрагдсан эсэхээсээ үл хамааран иргэд олон нийтийн газруудад зорчихдоо амны хаалт заавал зүүхээр болжээ.

Тухайлбал Америкийн бүх сургуулиудад нэвтэрсэн гадны хүмүүс, багш, сурагчид, ажилтнууд вакцин тариулснаасаа үл хамааран амны хаалт заавал зүүх ёстой болсон байна.

Өчигдөр бас АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден холбооны засгийн газрын бүх ажилтан, албан хаагчдад заавал вакцинжуулалтад хамрагдах шаардлага тавих талаар судалж байгааг мэдээлжээ.

“Энэ вирусийг, дельта хувилбарыг таних тусам бидэнд санаа зовох зүйлс улам бүр нэмэгдэж байна. Ганцхан зүйл тодорхой. Хэрвээ дахиад 100 сая хүн вакцинжуулалтад хамрагдсан бол бид тэс өөр ертөнцөд амьдарч байх байлаа” гэж Байден мэдэгдсэн юм.

Одоо АНУ даяар өдөрт дунджаар 57,000 халдварын тохиолдол бүртгэгдэж, 24,000 хүн эмнэлэгт хэвтэж байна.

Халдварын тохиолдлуудын ихэнх нь вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүс байгаа юм.

Харин вакцинжуулалтад хамрагдсан хүмүүс халдвар авбал хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа ч бусдад халдвар тараагч болж буйг албаныхан мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

x