Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Саиед Моллайд нийт ард түмнийхээ өмнөөс талархал илэрхийлж, халуун баяр хүргэе

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Токио 2020 олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саиед Моллайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаар баяр хүргэжээ. 

Тэрбээр "Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөж Токиогийн олимпын наадмаас мөнгөн медаль эх орондоо авчирсан Саиед Моллайд нийт ард түмнийхээ өмнөөс талархал илэрхийлж халуун баяр хүргэе.

Манай баг тамирчид ялалтын буухиагаа үргэлжлүүлж, Токиогийн тэнгэрт Төрийн далбаагаа олонтоо мандуулахын ерөөл дэвшүүлье" гэжээ.