Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд зөрчлийн 10,993 хэргийг шийдвэрлэв

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2021 оны хагас жилд харьяаллын дагуу зөрчлийн 10,993 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 438 шийдвэрийг хянасан байна.

48 хуулийн этгээд, 2,840 хүнд торгох шийтгэл, 8,565 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ. 

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүдээс нийт 252 зөрчлийн хэргийг хүлээн авснаас 228 зөрчлийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэж 114 зөрчлийн хэрэгт буюу 50 хувьд нь анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг хэвээр үлдээж, 59 зөрчлийн хэрэгт буюу 25.6 хувьд нь өөрчлөлт оруулж, 55 зөрчлийн хэрэгт буюу 24.1 хувьд нь хүчингүй болгосон байна.

Иргэний нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 27.8 хувиар буурав

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 8794 хэрэг буюу 29.9 хувиар буурсан байна. Иргэний хэрэг ийнхүү буурахад Иргэний хуулиар шийдвэрлэсэн маргаан 2,059 хэргээр буюу 15.7 хувиар, ИХШХШТХ-иар шийдвэрлэсэн маргаан 5,279 хэргээр буюу 47.2 хувиар, Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн маргаан 292 хэргээр буюу 12.3 хувиар, Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн маргаан 175 хэргээр буюу 27.5 хувиар тус тус буурсан байгаа нь голлон нөлөөлсөн байна. 

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг тоо өмнөх оны мөн үеэс 492 хэргээр буюу 26.2 хувиар буурсан бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 517 хэргээр буюу 2.7 дахин өсжээ.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал шүүхийн ачааллыг 24.8 хувиар бууруулав 

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал 5,815 өргөдлийг шийдвэрлэж 4104 буюу 70.6 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 1,711  буюу 29.4 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна. 

Захиргааны хэрэг өмнөх оны мөн үеэс 7.3  хувиар буурав

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 84 хэрэг буюу 10.8 хувиар өссөн байна.

Төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 53 хэргээр буюу 69.7 хувиар, төрийн албаны маргаан 28 хэргээр буюу 26.4 хувиар, татварын маргаан 27 хэргээр буюу 84.4 хувиар, ашигт малтмалтай холбоотой маргаан 18 хэргээр 31 хувиар, барилгын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан 3 хэргээр буюу 27.3 хувиар тус тус өссөн бол газрын маргаан 17 хэргээр буюу 9.5 хувиар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 11 хэргээр буюу 30.6 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 6 хэргээр буюу 40 хувиар, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой маргаан 5 хэргээр буюу 15.6 хувиар, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 2 хэргээр буюу 8.7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.   

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оны мөн үеэс 95 хэргээр буюу 12.6 хувиар, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг 118 хэргээр буюу 49.8 хувиар тус тус буурчээ.