Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Халдвар аваад эдгэсэн хүмүүс дахин халдвар авсныг PCR шинжилгээгээр мэдэж, нарийн шинжилгээнүүдийг давтан хийнэ"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Дэлхийн гепатиттай тэмцэх өдрийг тохиолдуулан мэдээлэл хийх үеэр коронавирусийн халдвар аваад эдгэсэн хүмүүс дахин халдвар авсныг хэрхэн илрүүлэх тухай асуултад тус төвийн захирал Л.Баттөр хариулт өглөө. 

Тэрбээр "PCR шинжилгээ хийж үзнэ. Цаашлаад нарийн шинжилгээнүүдийг давтан хийх шаардлагатай. Ер нь вакцинжуулалтад хамрагдсан ч бай, халдвар аваад эдгэсэн ч бай халдвар хамгааллын дэглэмээ сайтар барих л ёстой. Өвдөөд эдгэсэн хүний эсрэг бие цусанд нь байгаа асуудал.

Огт өвдөөгүй, вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийг бодвол вакцинжуулалтад хамрагдсан, өвдөөд эдгэсэн хүмүүсийн халдвар тараах эрсдэл нь бага.

Халдварын тоо буурлаа гээд маскаа авч болно гэсэн үг биш гэдгийг анхаарах хэрэгтэй" гэв.