Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

73 ялтны дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй хорих ангид шилжүүлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд зургаан сарын хугацаанд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 446 хүнээр буюу 41.1 хувиар буурчээ.

Харин цагдан хорихоос татгалзсан хүний тоо 70 хүнээр буюу 31.4 хувиар буурсан бол сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 30-аар багассан байна.

Түүнчлэн нийт 73 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 5 хүн буюу 7.4 хувиар буурчээ.