Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Жолоодох эрхгүй хүн машин барьж, супермаркет мөргөсөн осол гарчээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Налайх дүүргийн 1 дүгээр хороо Тэрэлжийн замд 2021 оны долдугаар сарын 26-ны 21:30 цагт суудлын автомашин "Тэрэлж" супермаркетийг мөргөсөн осол гарчээ.

Тухайн автомашины жолооч нь жолоодох эрхгүй байсан бөгөөд хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Уг ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй байна. 

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл

1.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба