Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн баг 2004 оноос хойш анх удаа Олимпын наадамд ялагдал хүлээв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн орой Токио 2020 наадмын эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээний эхний тоглолтоо АНУ-ын шигшээ баг ялагдлаар өндөрлүүллээ.

Америкчуудыг Францын шигшээ баг 83:76 харьцаатай буулгаж авсан юм. АНУ-ын сагсчид хамгийн сүүлд 2004 онд Афины олимпын наадмын үеэр хожигдож, хүрэл медаль зүүж байжээ.

Ийнхүү дөрвөн олимп дараалан алтан медаль зүүх тэдний зорилт эхний саадтайгаа тулгарч байна.

Франц улсын шигшээ баг хоёр жилийн өмнө Хятадад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ-ын шигшээ багийг бас хожиж байжээ.

Ингэснээр Америкчууд хэсгийнхээ үлдсэн хоёр тоглолтод хариуцлагатай хандах хэрэгтэй болж байна. Тэд Лхагва гарагт Иран, Бямба гарагт Чехийн шигшээ багуудтай тоглох юм.

Хэрвээ дахин нэг хожигдвол хагас шигшээд шалгарах боломжгүй болох өндөр магадлалтай.

Хоёр жилийн өмнө АНУ-ын багийг хожиж байсан Францын тоглогчдоос долоо нь энэ удаагийн олимпын наадамд ирээд байгаа. Харин АНУ-ын шигшээд энэ тоглолтод оролцсон хоёрхон тамирчин бий.

 

Эх сурвалж: The Guardian