2022/01/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.22₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-24°
10:00
S31
-14°
11:00
S31
-16°
12:00
S31
-18°
13:00
S31
-19°
14:00
S29
-20°
15:00
S29
-20°
16:00
S29
-20°
17:00
S29
-21°
18:00
S29
-21°
19:00
S26
-21°
20:00
S26
-21°
21:00
S26
-22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олимпын медальтнуудад амны хаалтгүй зургаа авхуулахыг зөвшөөрөв

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг

Токио 2020 наадмын медаль гардуулах ёслолын арга хэмжээний үеэр байнга амны хаалттай байх хатуу журам тамирчдад үйлчилж байв.

Харин Ням гарагт усан сэлэлтийн тэмцээнд түрүүлсэн тамирчид уг журмыг зөрчин медалийн тавцан дээр байхдаа амны хаалтаа авч, хоорондоо тэврэлдэж байсан юм. 

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) эхлээд тэднийг буруутгаж, амны хаалтаа ямар ч тохиолдол зүүхийг уриалж байв. “Мэдээж бид медаль зүүсэн тамирчдын баяр хөөрийг ойлгож,  мэдэрч байна. Харамсалтай нь бидэнд хатуу дагаж мөрдөхөөс өөр аргагүй журам бий. Энэ бол таны төлөө, бид бүгдийн төлөө, Олимпын наадмыг аюулгүй зохион байгуулахын төлөө бий болгосон журам юм” гэж ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

 

Гэвч удалгүй ОУОХ журмаа зөөлрүүлж, тамирчдад медалийн тавцан дээр зургаа авхуулахдаа амны хаалтгүй байх боломж олгохоор болсон байна.

“Медаль гардуулах ёслолын протоколоо бид өөрчилж, спортын карьерынхаа чухал агшны сэтгэл хөдлөлийг гэрэл зурагт үлдээх боломжийг тамирчдад олгож байна” гэж ОУОХ мэдэгджээ.

Өөрчилсөн журмын дагуу алтан медальт тамирчны улсын төрийн дууллыг эгшиглүүлснээс хойш 30 секундын хугацаанд тавцан дээр зогсоо тамирчид амны хаалтаа авч, зургаа авхуулахаар болсон байна.

Харин алтан медальтны тавцан дээр бусад медальтнууд нийлж зогсоод зургаа авхуулах бол амны хаалт заавал зүүх ёстой болжээ.

Ням гарагт Токио 2020 наадамд оролцож буй хүмүүсээс коронавирусийн халдварын 10 тохиолдол шинээр илэрсэн байна. Ингэснээр Олимпын наадамтай холбоотой халдварын нийт тохиолдол 132 болж нэмэгдэж байгаа юм.

Өчигдөр илэрсэн 10 тохиолдлын хоёр нь тамирчин, зургаа нь албаны хүмүүс, нэг нь гэрээт ажилтан, нэг нь хэвлэл мэдээллийн ажилтан байжээ.

Токио хотод Пүрэв гарагт халдварын 1,979 тохиолдол шинээр нэмэгдсэн нь энэ оны нэгдүгээр сараас хойших хугацааны хамгийн өндөр өсөлт болсон юм. Ням гарагт Токиод зургаа дахь өдрөө дараалан 1,000-аас дээш тоогоор өсөж, халдварын 1,763 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

 

Эх сурвалж: Kyodo News

 

x