Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Баянгол дүүрэгт 50 гарааш буулгаж, чөлөөлсөн газарт явган хүний зам тавина

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан хайс хашаа, тоосгон гараашийг буулгаж, газар чөлөөлөх арга хэмжээ үргэлжилсээр байна. 

Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дүүргийн 19 байршилд 122 зөрчлийн судалгааг гаргаж, мэдэгдэх хуудсыг газар дээр нь хүргүүлж, захирамжийн хэрэгжилтийг хангахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингүнжавын гудамжийг Амарсанаагийн гудамжтай холбох 0.96 км авто замын нөлөөлөлд өртсөн тоосгон 50 гараашийг чөлөөлөх ажлыг 2021 оны долдугаар сарын 23-24-нд нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, дүүргийн Цагдаагийн болон Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, хорооны Ажлын албаныхан халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хийж гүйцэтгэжээ.

Уг чөлөөлсөн талбайд “Борхойн зам” ХХК авто замын шинэчлэл хийх юм.

Тодруулбал, авто замын зорчих хэсгийн өргөн 5-5.5 метр байсныг 6 метр өргөнтэй болгон шинэчилж, замын урд талдаа хоёр метр өргөнтэй явган хүний зам тавихаар төлөвлөсөн хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.