Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Олон Улсын Математикийн Олимпиадад Монгол Улсын баг 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

A.Жаргал
2021 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Олон Улсын Математикийн 62-р Олимпиадад манай улсын зургаан сурагч амжилттай оролцож, багийн амжилтаараа 11-р байрт шалгарлаа. Харин Герман улсын баг 12-р байрт, Сингапур улсын баг 15-р байрт жагссан байна.

Монгол Улсын багийн гишүүд:

  • А.Нямдаваа - Алтан медаль (Сант сургууль)
  • М.Өнөболд - Алтан медаль (Нэгдүгээр сургууль)
  • Ц.Сайханбилэг - Мөнгөн медаль (Сант сургууль)
  • О.Мишээл - Мөнгөн медаль (Шинэ Монгол сургууль)
  • Д.Энэрэлт - Хүрэл медаль (Сант сургууль)
  • Б.Батсамбуу - Хүрэл медаль (Олонлог төв сургууль)

Багийн удирдагчаар Монголын математикийн олимпиадын хорооны дарга Б.Батбаясгалан, МУИС-ийн Математикийн тэнхимийн багш, Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн У.Батзориг нар ажилласан юм.