Португал улсын Лиссабон хотноо зохиогдсон Олон улсын биологийн 32 дугаар олимпиадаас манай сурагчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.
Монгол Улсын дөрвөн сурагч тус олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд
Түүнчлэн Олон улсын физикийн 51 дэх олимпиад Литва Улсад болж манай хоёр сурагч хүрэл медаль хүртээд буй. 76 орны 400 гаруй сурагч энэ олимпиадад оролцсон аж.
Энэ онд Монголын сурагчид олон улсын таван олимпиадад оролцож байгаа. Тэдгээрээс дөрвөн олимпиадын дараа буюу одоогийн байдлаар сурагчид 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл, 3 тусгай байр эзлээд байна.
Хэдхэн хоногийн дараа тав дахь буюу химийн олимпиадын дүн гарна.
Эх сурвалж: БШУЯ