Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Киргиз, Тажикийн тамирчид Токио 2020 наадмын нээлтэд амны хаалтгүй жагсжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн орой Токио хотод болсон зуны олимпын наадмын нээлтийн ёслолд зөвхөн Киргизистан, Тажикистан улсуудын тамирчдын ихэнх нь амны хаалтгүй жагссаныг хэвлэлүүд мэдээлжээ.

Тухайлбал Киргизийн тамирчдын дөрөв нь амны хаалттай, бусад долоо нь амны хаалт зүүгээгүй байна. Тус улсын далбааг өргөж жагссан хоёр тамирчин амны хаалтгүй байжээ.

 

Тажикистаны тамирчид, төлөөлөгчдийн ихэнх нь мөн Токио 2020 наадмын халдвараас хамгаалах журмыг зөрчсөн байна.

Тэдгээрээс гадна Пакистан улсын далбааг өргөж жагссан хоёр тамирчин амны хаалт зүүгээгүй нь содон харагдаж байв.

Токио 2020 наадмын зохион байгуулах хороо энэ талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

 

Эх сурвалж: Reuters