Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын Хэвлэл Мэдээллийн Газрын даргаар Г.Баярхүү томилогдлоо

A.Жаргал
2021 оны 7 сарын 23
iKon.MN
 

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн хурлаас Хэвлэл мэдээллийн газрын даргаар Г.Баярхүүг томилох шийдвэр гаргасан байна. Г.Баярхүү нь 2002 оноос хойш борлуулалт, маркетинг, брэндингийн чиглэлээр ажиллаж хүнс, харилцаа холбоо, уул уурхай зэрэг олон салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлсэн туршлагатай. Улмаар 2014 онд брэндинг, олон нийттэй харилцах “Bat Solution Partners” компанийг байгуулж Монголын зах зээлд томоохон тоглогчдын нэг болоод зогсохгүй ОХУ-д салбараа нээж байсан юм.