Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: МУК-ын Удирдах зөвлөлийг бүрэлдэхүүнээр нь чөлөөлж, БҮТ-ийн барилгын гэрээг цуцаллаа

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Консерваторын ард байрлах Хөгжим бүжгийн дунд сургуулийн хашаанд Боловсролын үнэлгээний төвийн барилга барихыг Хөгжим бүжгийн коллежийн багш нар эсэргүүцэж, өнөөдрийг хүртэл тэмцлээ үргэлжлүүлсэн билээ.

Уг асуудалтай холбоотойгоор БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Консерваторын газрыг хамгаалах түр хорооныхонтой өнөөдөр дахин уулзалт хийж, МУК-ын хашаанд барихаар төлөвлөсөн Боловсролын үнэлгээний төвийн барилгын гэрээг цуцалж, МУК-ын Удирдах зөвлөлийг бүрэлдэхүүнээр нь чөлөөлснийг мэдэгдэв. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Тодруулбал, уулзалтын үеэр сайд “Өнөөдөр би БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Консерваторын захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү нарын хамтарсан, сургуулийн хашаанд БҮТ-ийн барилга барихаар хийсэн гэрээг албан ёсоор цуцалж байна.

Мөн Монгол Улсын Консерваторын Удирдах зөвлөлийг бүрэлдэхүүнээр нь чөлөөлж байна. Одоогийн үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүүд хугацаатай үүрэг өгч байгаа.

Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногт шинээр томилогдох шаардлага хангасан Удирдах зөвлөлийнхөн гарч ирээд, гүйцэтгэх захиралд тавих шалгуурыг гаргах эрхийг өгч байна. Шинэ Удирдах зөвлөлийнхөн ямар шалгуур тавьж гүйцэтгэх захирлаа гаргаж ирэхийг өөрсдөө мэднэ. Үүнд яам оролцохгүй.

Хэн ялсныг бол мэдэхгүй. Тиймээс түр хороо бууж болохгүй ба БШУЯ хамтарч тэмцэнэ. Жишээлбэл, циркийн 0.3 га газрыг МУК-ын албан ёсны баталгаанд хүрч иртэл түр хороог буулгахгүй байх тэмцлийг хамт үргэлжлүүлнэ. Мөн 14 гараашын эзэдтэй тэмцэнэ. МУК-ын багш нарын орон сууцанд амьдарч байгаа багш нарын судалгааг хийнэ” гэв.

 
Гэрэл зургийг MPA.mn