Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн хэмжээнд 950,554 иргэн коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцинд нийт 9,500 иргэн хамрагджээ. 

I, II тунд хамрагдсанаар харвал: 

  • I тунд 3,385 иргэн
  • II тунд 6,115 иргэн хамрагдсан байна. 

Манай улсад вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,056,403 иргэн I тунд, 950,554 иргэн II тунд хамрагдаад байгаа юм. Тодруулбал,

  • Жирэмсэн эх 3,370
  • 12-15 насны 41,927 (41.4%) хүүхэд 
  • 16-17 насны 20,828 (61.5%) хүүхдийг тус тус дархлаажуулсан болохыг Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.