Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Байгалмаа: Дараагийн 14 хоног Улаанбаатарт өдөрт 400-аас доош халдварын тохиолдол бүртгэгдэнэ гэсэн тооцоолол гарсан

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Халдварын нөхцөл байдал Улаанбаатар хотод харьцангуй тогтворжиж эхэлсэн тухай ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ.

Тэрбээр "Дараагийн 14 хоногт Улаанбаатар хотод бүртгэгдэх тохиолдлын тоо 400-аас доош орох боломжтой гэх тооцоолол бий.

Гэсэн хэдий ч нийт бүртгэгдэж байгаа тохиолдлуудын 50 гаруй хувь нь аймаг, орон нутагт бүртгэгдэж байна.

Орон нутгаас хэд хэдэн аймагт өвчлөл өндөр хэвээр байна.

Тухайлбал, Дархан-Уул, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Ховд аймагт өвчлөл сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд бууралгүй, тогтвортой өсөж байгаа.

Өвчлөлийн нөхцөл байдал өдөр бүр өөрчлөгдөж байгаа учраас бид богино хугацаанд тооцоолол хийж байгаа" хэмээв.

"Вакцинд хамрагдсан хүн амын 10-25 хувь нь халдвар авах эрсдэл бий"

Үргэлжлүүлэн “Манай улсын хүн амын 60 орчим хувь нь коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан байна. Иймд үлдсэн 40 хувь нь халдвар авах эрсдэлтэй.

Мөн вакцины халдвараас хамгаалах үр нөлөө нь 75-90 хувь байдаг тул вакцинд хамрагдсан хүн амын 10-25 хувь нь халдвар авах эрсдэлтэй тул батлагдсан тохиолдол цааш нэмэгдэнэ.

Түүнчлэн хүн амын хөдөлгөөнтэй холбоотой эрсдэл хэвээр байгаа. Тиймээс дараа дараагийн тооцоолол дээр нөхцөл байдал яаж эргэх нь тодорхойгүй.

Ямартай ч яг өнөөдрийн байдлаар хийсэн тооцооллоор дараагийн 14 хоногт Улаанбаатарт бүртгэгдэх тохиолдол 400-аас доош орохоор тооцоолсон” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/336487258026872