Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Коронавирусийн аль ч хувилбарын дамжих зам нь адилхан тул гараа угааж, амны хаалт зүүж сэргийлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн дельта хувилбарын халдварлах байдлыг талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө.

"Гадаад орчинд хоёр метрээс дотогш зайд хүн байхгүй бол амны хаалтаа түр авч болно"

Тэрбээр “Коронавирусийн мутацад ороогүй хувилбарын нууц үеийн хугацаа 5.2 өдөр байсан бол дельта хувилбар 4.4 өдөр болж богиносжээ.

Мөн хүнд халдварлах хугацаа анхны хувилбар дээр 10.9 өдөр байсан бол дельта хувилбарынх 7.3 өдөр байна.

Иргэдэд сануулж хэлэхэд коронавирусийн ямар ч хувилбар тархсан халдвараас сэргийлэх арга зам нь нэг буюу гараа савандаж угаан, амны хаалтаа сайн зүүж, хүн хоорондын зайг баримтлах явдал юм.

Ингэхдээ гадаад орчинд ойр орчмын хоёр метрт хүн байхгүй бол амны хаалтаа түр авч болно. Харин дотоод орчинд заавал амны хаалтыг зүүх ёстой.

Коронавирусийн дельта хувилбараас сэргийлэхэд вакцин их чухал.

Их Британийн Нийгмийн эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар вакцины хамгаалах чадвал дельта болон альфа хувилбарт ижил бөгөөд нас барах, эмнэлэгт хэвтэн эрсдэлийг бууруулж чадаж байна гэж үзжээ.

Харин вакцины нэг тунг хийлгэсийн хүмүүсийн хувьд

  • Дельта хувилбараар өвчлөх эрсдэл 33 хувь
  • Альфа хувилбараар өвчлөх эрсдэл 50 хувиар буурсан байна

Түүнээс гадна, коронавирус олон эрхтэн систем буюу судас, амьсгалын зам, хоол боловсруулах зам, бөөр, мэдрэлийн эд эсийг гэмтээдэг тул архаг хууч өвчтэй хүмүүс халдварт өртөхгүйн тулд анхаарах ёстой.

Халдвар авсан хүмүүс мөн дур мэдэн вирусийн эсрэг эм хэрэглэхгүй байхыг анхааруулъя. Учир нь вирусийн эсрэг эм хэрэглэснээр “эмийн дасал” гэж зүйл үүсдэг.

Өөрөөр хэлбэл, эмийн дасал болсон тохиолдолд өөр вирусийн халдвараар өвчлөхөд эмийн үр дүн үйлчлэхгүй байх сөрөг нөлөөтэй” хэмээн ярив.

"Гадаргуу дээр хүрсэн тохиолдолд заавал гараа савандаж угаах шаардлагатай"

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа “Ямар ч вирус гадаад орчинд гараад амьдрах чадвараа маш хурдан алддаг. Тиймээс коронавирус гадаргуугаас халдварлах байдал харьцангуй бага гэх судалгаа дэлхий нийтэд яригдаж байна.

Дельта хувилбарын тухайд агаар дуслын замаар буюу бусад хувилбартайгаа ижил байдлаар халдварлана.

Өөрөөр хэлбэл, халдвар тархах зам адилхан тул сэргийлэх арга нь ч адилхан. Тиймээс иргэд хүн хоорондын зайгаа сайн барьж, амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай.

Гадаргуу дээр хүрсэн тохиолдолд заавал гараа савандаж угаах, угаагаагүй байхдаа нүүр, ам, хамартаа хүрэхгүй байх дадлыг хэвшүүлэх ёстой” гэв.