Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпын наадамд Монголын баг тамирчдын салхийг хагалсан Б.Урантунгалаг чансаа тогтоох харваанд 58-д эрэмбэлэгдлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: МҮОХ

“Токио-2020” зуны XXXII олимпын наадамд оролцож буй Монголын баг тамирчдын салхийг хагалж Б.Урантунгалаг өнөөдөр чансаа тогтоох сум тавилаа.

Урьдчилсан харваанд тэрбээр 72 харваж 614 оноо аван 58 дугаарт эрэмбэлэгджээ.

Эхний гурван байрт БНСУ-ын харваачид шалгарч, түрүүлсэн Ан Сан 680 оноогоор олимпын рекордыг шинэчилсэн байна хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлэв.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн чансаа тогтоох харваа Токиогийн цагаар 13:00 цагт эхлэх бөгөөд манай улсын тамирчин Б.Отгонболд цэц мэргэнээ сорих юм.

 

Монголын баг тамирчдын тэмцээний хуваарийг энд дарж харна уу.