Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Гантулга: Газар хөдлөлтийн 7-9 баллын мужид Улаанбаатар хотын газар нутгийн 98% нь орж байгаа

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын 21 аймагт газар хөдлөлтийн ерөнхий болон бичил мужлалын зураг гаргах ажлын явцын талаар БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга танилцууллаа. 

Тэрбээр "2021 он гарснаас хойш магнитуд нь гурав ба түүнээс дээших газар хөдлөлт 380 удаа болсон

Монгол Улсын газар хөдлөлийн бүсийн ерөнхий мужлалын зургаас үзвэл Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарч байна.

Улаанбаатар хотын газар хөдлөлийн бичил мужлалын зургийг 1971 онд анх гаргасан. Үүний дараа Францын Засгийн газрын төслөөр Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэнд 2010 онд, сүүлд 2015 онд Улаанбаатар хот болон Эмээлт, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг гаргаад байна. Үүнээс харахад 7-9 баллын мужид Улаанбаатар хотын газар нутгийн 98% нь орж байгаа

2012 оноос хойш нийт 21 аймагт газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг хийхээр зорьж ажилласан. Энэ хүрээнд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Дундговь, Орхон, Өвөрхангай аймагт газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг хийж баталгаажуулсан. 

Харин Булган, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймагт уг ажил эхлээд байсан ч санхүүжилтийн улмаас зогсонги байдалд орсон. Дээрх есөн аймаг газар хөдлөлтийн бичил мужлалын зураг гаргаж дуусахад 1.5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа" гэв.

https://fb.watch/v/1inVRsT_g/