2021/07/31
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.12₮
B30
УЛААНБААТАР
23°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
23:00
S29
13°
00:00
S29
12°
01:00
S29
11°
02:00
S29
10°
03:00
S31
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
08:00
S30
13°
09:00
S30
15°
10:00
S30
17°

Дүүрэг бүрд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулж байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу төвийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, аймгуудын Эрүүл мэндийн төв болон коронавирусын эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй зарим эмнэлгүүдийн дэргэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах ажил дуусах шатандаа оржээ.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Яармаг дахь Хотын захиргааны шинэ байранд байгуулсан “Яаралтай тусламжийн төв”-ийн дэргэдэх хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрт хяналт тавин ажилласан байна.

Бэсрэг үйлдвэр нь тус төв рүү газар доогуурх шугамаар хүчилтөрөгчийг шууд дамжуулна. Мөн бусад эмнэлгээс хүчилтөрөгчийн баллонуудыг цэнэглэх зориулалттай хоёр байгууламжийг стандарт, аюулгүй байдлын горимын дагуу байршуулжээ. Яаралтай тусламжийн төвд 145 ор дэлгэсэн бөгөөд 86 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.

Төвийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд ч мөн хүчилтөрөгчийг шууд дамжуулах байдлаар холбосон байна. Энэ нь баллон цэнэглэж зөөвөрлөхгүй байх давуу талтай бөгөөд эмнэлгүүд тасаг бүртээ хананаасаа хүчилтөрөгч авах боломжтой юм.

Хүчилтөрөгчийн үйлдвэрүүдийн аюулгүй байдлыг Онцгой байдлын газрын албан хаагчид, “Мэдигас газ" компанийн инжeнeр техникийн ажилчид хариуцан 24 цагаар ажиллаж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүй байх үүднээс эдгээр бэсрэг үйлдвэрүүдийн аюулгүй байдлыг хангаж, эрсдэлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарахыг Шадар сайд холбогдох албаныханд санууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

x