Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

"ЕБС-д орох зургаан настнуудын бүртгэлийг наймдугаар сард цахимаар зохион байгуулна"

А.Намуун, iKon.mn
2021 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Есдүгээр сарын 1-нд ЕБС-ийн хичээлийг танхимаар эхлүүлэх бэлтгэлээ хангаж буйг салбарын сайд мэдэгдээд буй.

Харин цэцэрлэгийн хүүхдүүдийн тухайд хоёр настай хүүхдүүдийг 100% цэцэрлэгт хамрагдуулна гэдэг хүндрэлтэй. Тиймээс 0-2 насны хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, асаргаа, сувилгаа зэрэг хүүхдийн цогц хөгжлийн хөтөлбөрийг Засгийн газраар батлуулна. ЭМЯ, ХНХЯ, БШУЯ хамтран хөтөлбөрийг боловсруулж байгааг тэрбээр мэдээлсэн.

ЕБС-д орох зургаан настнуудын бүртгэлийг наймдугаар сард цахимаар зохион байгуулах шийдэлд хүрчээ.

"Шинээр сургуульд орох хүүхдүүдийн бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулах чиглэлийг орон нутгийн боловсролын газруудад өгсөн. Наймдугаар сард нийслэл, аймгийн төв, сумд бүртгэл, элсэлтийг тухайн орон нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан зохион байгуулна" хэмээн БШУЯ-ны ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир мэдээлээд байна.