Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаадугаар сард манай улсад ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энэ оны зургааугаар сард нийт халдварт өвчний 63.4 мянган тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх сараас 32.8 мянга (2.1 дахин)-аар нэмэгдэхэд коронавирусийн халдвараар өвчлөгчид 33 мянга (2.1 дахин)-аар нэмэгдсэн нь нөлөөлсөн болохыг ҮСХ-ноос мэдээлэв.

Харин вируст хепатит, мөөгөнцөр болон бэлгийн замаар дамжих халдварт өвчин 7-83 тохиолдол (3.2%-77.8%)-оор буурчээ.

Улсын хэмжээнд зургаадугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол 2 илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдол 316 болсон байна.