Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмт хэргийн улмаас эхний хагас жилд 3,666 хүн гэмтэж, 280 хүн нас баржээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2021 оны эхний хагас жилд 10,595 болж, өмнөх оны мөн үеэс 3,348 (24%)-аар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2,995 (36.4%)
  • Хулгайлах гэмт хэрэг 2,330 (60.4%)
  • Мал хулгайлах гэмт хэрэг 377 (51.4%)
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 202 (5.5%)
  • Дээрэмдэх гэмт хэрэг 139 (53.7%), хөрөнгө завших гэмт хэрэг 131 (44.6%)
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 126 (28.6%)
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 114 (29.6%)-өөр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 198 (2.3 дахин)-аар өсжээ.

Энэ оны зургаадугаар сард 1,936 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 230 (13.5%)-аар өсөхөд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 140 (25.6%), өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 67 (8.1%), хулгайлах хэрэг 50 (20.5%)-аар өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг энэ оны эхний хагас жилд 71 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 13 (22.4%)-аар өсжээ. Харин зургаадугаар сард 20 бүртгэгдсэн нь өмнөх сарын түвшинд байгаа аж.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2021 оны эхний хагас жилд 4,806 зөрчил бүртгэгдсэний 3545 (73.8%) зөрчлийг шалган шийдвэрлэсэн аж.

16, түүнээс дээш насны 10,000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг 2021 оны эхний хагас жилд 49 болж, өмнөх оны мөн үеэс 16 (24.5%)-гаар буурсан байна. Харин зургаадугаар сард өмнөх сараас 1 (12.5%)- ээр өсжээ.

Гэмт хэргийн улмаас хохирсон хүн эхний хагас жилд 10.3 мянга болж, 483 (4.7%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 4,672 (45.5%) нь эмэгтэйчүүд байна.

Гэмт хэргийн улмаас эхний хагас жилд

  • 3,666 хүн гэмтэж,
  • 280 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 338 (8.4%)- аар, нас барсан хүн 101 (26.5%)-ээр буурчээ.